Түлшинд хэмнэлттэй топ 10 автомашин- 1: Toyota Prius

AOL сайтын тодруулснаар хэтэвчинд хамгийн ээлтэй 10 автомашиныг нэрлэсэн байна. Бензиний үнэ тогтмол нэмэгдэж байгаа, мөн байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон одоо үед түлш бага зарцуулдаг тэргийг худалдан авах нь ихэссэн. Ингээд жагсаалтын нэгдүгээрт Приус орсон байна.


1. Toyota Prius
Монголд олон явах болсон нь мэдээж түлш бага зарцуулдагтай холбоотой. Энэ тухай дээр бичсэн байгаа. Дэлхийн хамгийн анхны олон тоогоор үйлдвэрлэгдсэн гибрид машин. 1997 оноос хойш гарч байгаа. Нөгөөтэйгүүр гаалийн онцгой албан татвараас чөлөөлөгддөг. Монгол Улсын хуулиар бол хос тэжээлтэй (гибрид) тээврийн хэрэгсэл импортолбол онцгой албан татвараас чөлөөлдөг гэж байгаа. Дэлхийн автомашины үйлдвэрлэл гибрид машин руу чиглэж байгаа. Гибрид автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашин үйлдвэрлэхээс гурав, дөрөв дахин их зэс ордог гэж байгаа. Тэгэхээр Монгол Улс зэсийн томоохон төсөл эхлүүлэх гараан дээр зогсож байгаагийн хувьд маш их зах зээл бидэнд байгаа юм. Үүнийг Айвенхоу Майнзынхан ч өөрсдөө хэлдэг.

АНУ-ын Байгал Орчныг хамгаалах агентлагийн үнэлснээр 2008 онд АНУ-д борлуулагдсан түлшинд хамгийн хэмнэлттэй автомашин гэж  үнэлэгдсэн байна. 2001 оны Toyota Prius хот дотор 100 км-т 4,9 литр, шулуун замд 5,7 литр зарцуулдаг. Энэ бол албан ёсны тоо. Түүнээс биш зардаг хүмүүс хэд гэдгийг мэдэхгүй нь. Сүүлийн үеийн буюу 2008 оны Toyota Prius нь хот дотор 4,9 л, шулуун замд 5,2 л гэсэн байна.

АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн Prius нь 1,5 литрийн багтаамжтай, бензинт хөдөлгүүртэй, мөн Ni-MH цахилгаан хөдөлгүүртэй. Бензинт хөдөлгүүр нь 70 морьны хүчтэй бол цахилгаан хөдөлгүүр нь дээд тал нь 40 морьны чадалтай юм байна. Гэхдээ Японы зах зээлд гарсан Приус нь түүнээс бага чадалтай гэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний унаж байгаа нь. Цахилгаан хөдөлгүүрийн батарей нь 15 жилийн баталгаатай гэдэг ч 160 мянган км буюу 8-10 жил орчим л явдаг гэж байгаа. Гэхдээ Ванкувер хотын такси компаниуд Prius-ыг ямар ч асуудалгүй буюу ямар ч техникийн засвар хийхгүй, батарей солихгүйгээр 240 мянган км ашиглаж чадсан байгаа юм. Дахиад ашиглаж болох  боломжтой байсан ч дээрх компаны бодлогын дагуу 4 жилийн дараа үйлчилгээнээс гарсан байгаа юм.

2004 оноос хойш гарсан загварууд нь цоо шинэ дизайнтай. Хэмжээгээрээ Corolla, Camry-тай дүйж очихоор болсон байгаа. Дараачийн байруудад орсон тэрэгнүүдийг дараа бичье.

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. khulan (зочин) | 2008-12-24 02:09:17
Suuliin ueiin zagvaruud ni uneheer goe yum bilee. Daanch hybrid mahsinuud anhlan avahad ih unetei yum bilee. Japanaas eniig heded avch boloh bol? Used 2005 oniih bol?
2. monsumya | 2008-12-25 23:45:23
Netees haihad 8000-9000$ iin hoorond oldoj baina. http://www.tradecarview.com/used_car/japan_car/toyota/prius/1598584/ Gehdee herev yag avah bol naidvartai dealer companiar damjuulan good price avch boloh baih.
1 containert 4 mashin orno gej baigaa. tegeheer 4 hun niileed container teevriin unee huvaaj tuluud avbal hyamd tusah bishuu.
3. at_boys | 2009-01-06 14:22:55
sak
4. tumkanaa | 2009-01-27 14:55:47
prius.iin tsahilgaan motor n mongold holdood terneesee bolood tag zogsoj bn gj sonsson.
5. Mr.Mercedes (зочин) | 2010-01-26 16:45:01
Ene Toyota Prius-g chin Mongold Erbol geed Zig Zag Doctoriin zaswarchin edeldeg gejeen... Buur Priusiin Haan gegdeg genee...

Priustei nuhud tiishee ochij neg uzuulbel aldah zuilgui bhaa...
6. TUvshin (зочин) | 2010-03-14 22:49:06
sain bna uu? bi hybrid highlander sonirhoj baina.2008 yumuu 2009 onih oldoh bolov uu?tand. bayarlala
7. lover_girl | 2010-03-14 23:02:41
Тоёотогийн машинууд баахан хүн гэмтээгээд айлгаад байгаа мэдээ байсан шүү гэж наймааг нь унагаагаа хаячуул яадын бол
8. lover_girl | 2010-03-14 23:03:47
Худлаа худлаа сүүлд үйлдвэрлэсэнгүүд нь тэгээд байгаа гэнэлээ энэ ч сүүлийн үеийх нь биш биз
9. Tsengel (зочин) | 2010-03-16 09:57:49
sain baina uu toyota priusiin tlaar medlegee huwaaltsaa ch
10. Bayaraa (зочин) | 2010-03-31 15:10:02
Hi manaihaan NHM20 zagvar zugeer shuu. ene Prius ni 2004-2008 on hurtel hiigdsen. avaar osol garahgui ee. tiinii daraagiin zagvar ni NHM30 ni asuudaltai bgaa. tegeheer 20 zagvariig manaihaan avaad bgaarai. Tegeed ch ene ni umnuh zagvariig saijruulsan, hulduh, battery ni suuh asuudal zereg ni baga. Ta iim mashintai boloh yum bol mungund hemneltei, Utaanbaatariig utaagui bolgohod bas tanii huvi nemer bgaa shuu
11. monsumya | 2010-04-02 21:21:39
Bayaraatai sanal neg baina.
12. dalai (зочин) | 2010-05-08 18:27:00
энэ prus-ийг чинь машин чирч болохгүй гэж яарихын үнэн үү ??? хариу...
13. buka (зочин) | 2010-05-24 17:49:13
bi ulaan ungiin toyota prius shine mongold hed bn ve.
14. buka (зочин) | 2010-05-24 17:50:39
bi ulaan ungiin prius sonirhoj bn une n yag hed ve
15. doojoo (зочин) | 2010-05-28 18:23:00
Nissan Xterra bolon Murano ymar mashin xelj ugch tuslaach. Ynen setgeleesee zuvluguu ugsund xynd ynexeer ix bayrlana shyy naizuudaa!
16. asuult (зочин) | 2010-07-07 21:36:04
hybrid hudulguurtei mashinaas galiin ontsgoi alban tatvar avdagui gesen unen u? tiim bol neg estima avah sonirhol bna
17. VENUS (зочин) | 2010-09-21 17:53:09
оройн мэнд. Би приус унадаг. миний машины хянах самбарт анхаарлын тэмдэг гараад байна ямар юмандаа байгаа юм болоо мэддэг хүн байвал зөвлөгөө өгч туслаач сайн засдаг газрын хаяг хэлж өгч тус болооч.
18. VENUS (зочин) | 2010-09-21 17:54:36
оройн мэнд. Би приус унадаг. миний машины хянах самбарт анхаарлын тэмдэг гараад байна ямар юмандаа байгаа юм болоо мэддэг хүн байвал зөвлөгөө өгч туслаач сайн засдаг газрын хаяг хэлж өгч тус болооч.
19. A (зочин) | 2011-03-20 19:39:09
анхаарлын тэмдэг н акумлатор муудсан үёд л лав гардын байна лэ
20. lozname (зочин) | 2011-04-12 23:54:12
Ulaan anhaaruulah temdeg (kardanii gej yarigddag) bnga asaad bwl naklad chin het muudsanii dohio, eswel tormosnii tal deer asuudal garch bn gsn dohio. Uur bas 1 tohioldold bnga asdiin gsn terniig n uneheer sanadaggue. Zig zag, 4x4 zeregt ochood kompyutereer onoshluulahad heleed ugnuu. Yurn l ewgui aldaa shuu naadah chin, sn anhaaraarai
21. Prius (зочин) | 2011-05-18 18:41:16
ta nar mongolruu selbeg niiluuleh uu manaih yaponoos Prius bolon busad hybrid mashinii selbeg awah sonirholtoi bn huuchin zadargaanii mashin awii ta nartai yaaj holbogdoh we end hun baiwal biychlen uulzmaar bn nadruu email bicheerei
22. escape (зочин) | 2011-07-01 01:34:17
Ford escape hybrid gej saihan mashin bnaa. Jiip, teged baga idne. US-ees oruulj irj chdah hun bna uu

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!