Импортын автомашины татварын тооцоолуур

Импортын суудлын автомашины татварыг тооцоолох экселийн файл бодож хийлээ. Экселтэй ажиллах мэргэжлийн мэдлэг хомс болохоор онцгой албан татварыг бодох нөхцөлт томъёо оруулж чадсангүй. Онцгой албан татварын хэмжээг гараар оруулаарай. Мэргэжлийн хүмүүс нь харвал засаад өгвөл их баярлах болно шүү.

Энд дарж татаж авна уу. Татварыг бодох аргачлалийг гаалийн газрын, татварын албаны веб хуудаснуудаас авав.

Долларын ханш гэсэн дээр тухайн өдрийн ам.долларын ханшийг төгрөгөөр, худалдан авсан үнэ гэсэн дээр автомашины үнэ (FOB), тээврийн болон бусад зардал гэсэн дээр чингэлэг зэрэг зардлаа доллараар илэрхийлж оруулаарай. Онцгой албан татварыг доорх хүснэгтээс харна уу. Энэ татвараас хос тэжээлт автомашин буюу гибрид автомашин хуулиар чөлөөлөгддөг. Toyota Prius Hybrid, Toyota Harrier Hybrid, Toyota Crown Hybrid, Toyota Alphard Hybrid, Toyota Estima Hybrid, Honda Civic Hybrid зэрэг автомашин үүнд хамаарна. Эдгээр автомашин он хамаарахгүй онцгой албан татвараас чөлөөлөгдөнө.

Excise tax (Mongolia) on the import of automobile

д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж

/см 3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

/ам.долларт шилжүүлснээр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойшхи хугацаа
0-3 жил 4-9 жил 10 ба түүнээс дээш жил
1. 1500 ба түүнээс доош 500 1000 2000
2. 1501-2500 1500 2000 3000
3. 2500-аас дээш 2000 2500 4000
Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Genden | 2009-10-21 13:13:18
toyota highlander hybrid tatvargui oroh uu
2. monsumya | 2009-10-23 15:00:23
Hybrid mashin bol ontsgoi alban tatvargui
3. Sergelen (зочин) | 2010-02-02 16:27:15
zuvhun hiin gazaar ajildag mashind onzgoi alban tatwar noogduuldag uu? bajarallaa

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!